Шашин урлагийн цэнгүүнийг долоо дахь жилдээ зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Жаахан шарга хөгжимт жүжгийн театр /ХЖТ/-аас жил бүр зохион байгуулдаг Шашин урлагийн цэнгүүн долоо дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Шинийн наймны билэгт сайн өдөр болсон тус арга хэмжээг энэ жил Очир дүүрэн хийдтэй хамтран хийжээ.
Очир дүүрэн хийдийн лам хуврагууд эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд цагаан дарь эх, ногоон дарь эх бурхныг тахиж, даллага авах, луужин хурах зэргээр шашны зан үйл үйлдсэн бол Жаахан шарга ХЖТ-ын уран бүтээлчид өөрсдийн ая эгшгийн дээжээ өргөн барьжээ. Мөн уран бүтээлчид нийт сүсэгтнүүдтэй хамтран дүнчүүр маани хөгжөөсөн байна.
“2013 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагддаг тус
арга хэмжээ маань иргэдийн тэр дундаа ахмад настнуудын хамгийн их хүлээдэг арга
хэмжээ болсон гэхэд хилсдэхгүй. Энэ жилийн цэнгүүнд 250 гаруй сүсэгтэн
хамрагдлаа. Сүсэгтнүүд маань ч үнэхээр сэтгэгдэл өндөр байна. Сүсэгтнүүдийн хувьд
сүүлийн жилүүдэд гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хамтаар ирж оролцох болсон нь
ажиглагдаж байна.” хэмээн Жаахан шарга ХЖТ-ын маркетинг, борлуулалтын менежер
А.Болд-Эрдэнэ хэллээ.