Сирийн хүчин Пальмира хотыг хяналтдаа авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /TASS/. Сирийн цэргийнхэн Палмира хотыг хяналтдаа авлаа гэж тус улсын Засгийн газрын эх сурвалж мэдэгдэв.
Пальмира хотод бүрэн хяналтаа тогтоохын тулд Сирийн цэргүүд чадах бүхнээ хийж байгаа боловч зарим хэсэгт бага зэрэг эсэргүүцэлтэй тулгарч байна гэж эх сурвалж мэдэгджээ.
Мөн тэрбээр, Сирийн цэргийнхэн Пальмира хотыг хяналтдаа авсан хэдий ч байлдааны ажиллагаа үргэлжилсээр байна гэж мэдэгджээ.
Үүний өмнөхөн “Al Joumhouria” сонин, Сирийн Засгийн газрын хүчний толгойн отрядууд түүхэн дурсгалт Пальмира хотын захад нэвтрэн орсон гэж цахим хуудсандаа мэдээлсэн байна.
Өнгөрсөн оны зун “Лалын улс” бүлэглэлийн босогчид Сирийн Пальмира хотыг эзлэн авсан билээ.
Д.Нямтулга