Сүхбаатар аймгаас шатрын дөрөв дэх дэлхийн цолтон төрлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Турк улсын Анталяа хотод зохиосон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Сүхбаатар аймгаас гурван тамирчин оролцсоноос Баруун-Урт сумын нэгдүгээр БДС-ийн 11В ангийн сурагч Н.Наран-Эрдэнэ мөнгөн медаль хүртэж, улмаар дэлхийн шатрын холбооны дэд мастерын болзол хангалаа. Ийнхүү тэрээр Сүхбаатар аймгаас төрөн гарч буй шатрын дөрөв дэх дэлхийн цолтон болж байна.
Тамирчин Э.Энх-Од
шагналт зургаадугаар байрт, Н.Сод-Эрдэнэ 16 дугаар байрт шалгарчээ. Харин Монголын
баг тамирчид багийн дүнгээр тэргүүн байрыг эзэлж, Монголчуудын оюуны чадамжийг дахин
дэлхийн давцанд дуурсгаж чадсан байна. Тус тэмцээнд 33 орны 400 орчим тамирчин
оролцжээ.
Тамирчид өнөөдөр эх орондоо ирсэн бөгөөд Сүхбаатар
аймгаас оролцсон гурван тамирчин маргааш аймагтаа ирэх аж.