Хяргас нуурын хөвөөнд "Усны сургалт, хяналт дадлагын төв" байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Хяргас нуурын хөвөөнд баруун бүсийн онцгой байдлын газруудын "Усны сургалт, хяналт дадлагын төв" байгуулаад байна. Тус төвийг аймгийн Онцгой байдлын газар дотоод нөөц боломжоо ашиглан өөрсдийн хүч бололцоогоор 50 гаруй сая төгрөгт багтаан барьсан аж.
Энэхүү
төвийг байгуулсанаар аялагч, амрагч иргэдийн аюулгүй, амар тайван байдал
хангагдаж, аялал жуулчлал хөгжих, түүнчлэн баруун бүсийн онцгой байдлын аврагч,
алба хаагчид дадлага хийх, ур чадвараа дээшлүүлэх бүрэн боломжтой болсон байна. Ялангуяа Хяргас нуурын ус руу шууд орсон модон гүүр босгосон нь аялж,
амарч яваа хүмүүсийн сэтгэлд ихээхэн нийцсэн ажил болжээ.