Монгол бичгийн сургалт хичээллэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. 2025 оноос эхлэн Монгол Улс төрийн албыг монгол бичгээр явуулах зорилт тавьсантай холбогдуулан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас монгол бичгийн сургалтыг тав дахь жилдээ уламжлал болгон явуулж байна. Энэхүү сургалт нь насанд хүрэгчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэсэн төрлөөр явуулж бөгөөд нийтдээ 30 цагийн хичээл заах аж.
Сургалтын бүртгэл энэ сарын 23-нд эхэлсэн ба ирэх баасан гараг хүртэл үргэлжлэх юм байна. Насанд хүрэгчдийн сургалт нь Монгол бичгийн боловсрол олгох анхан шатны, түвшин ахиулах, гүнзгийрүүлсэн шатны гэсэн чиглэлээр явуулах бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сургалт нь хоцрогдол арилгах, алдаагүй цэвэр бичих, унших, түвшин ахиулах гэсэн чиглэлээр хийх аж.
Өмнөх жилүүдэд монгол бичгийн
сургалтыг үнэ төлбөргүй явуулдаг байсан бол энэ жилээс эхлэн хүүхэд 10 мянга,
насанд хүрэгч 20 мянган төгрөгийн төлбөр төлж хамрагдахаар болсон байна.