Эмэгтэйчүүдийн Боксын ДАШТ Улаан Үд хотод эхэлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-02 12:02:52

УЛААН ҮД. /TASS/. Эмэгтэйчүүдийн Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаан Үд хотод өнөөдөр эхэлж байна. Тэмцээнд 57 орны 227 тамирчин оролцоно.


"Иймэрхүү түвшний тэмцээн Буриадад төдийгүй Алс Дорнын Холбооны тойргийн нутаг дэвсгэрт анх удаа болж байгаа учир энэ тэмцээн манай улсад болж байгаа нь түүхэн үйл явдал болж байна. Манай улсад ДАШТ  зохион байгуулагдаж байгаа нь Буриадын баялаг соёл, ард иргэдийн ёс заншил, аялал жуулчлалын нөөц бололцоог харуулах ховор нандин боломж учир бид өргөн цар хүрээг хамарсан хөтөлбөр боловсруулсан. Биеийн тамир спортын цогцолборт болох тэмцээний нээлтэд 900 орчим уран бүтээлчид оролцох болно. Түүнчлэн тэмцээний үеэр Зөвлөлтийн талбайд 8 тоглолт болно” хэмээн Буриадын Соёлын дэд сайд Николай Емонаков мэдэгджээ.  

関連ニュース