Ё.Бадарчин: Манай ахмад ажилчдад Сүхбаатар аймгийн, тэр дундаа ЗДТГ-ын түүх бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Ахмадын зөвлөлийн гишүүд ажиллаж байх үедээ ашиглаж байсан материал, бичиг баримт, ховор сонин зураг, тоног төхөөрөмжүүдээрээ үзэсгэлэн гаргалаа. Энэ нь Ахмадын зөвлөлөөс санаачлан хэрэгжүүүлж буй анхны үзэсгэлэн бөгөөд ЗДТГ-ын ажилчид, аймгийн дарга удирдлагууд үзэж сонирхсон юм.
Ахмад ажилтан
Ё.Бадарчин 1996-2000 онд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст Соёл урлаг,
аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байжээ. Тэрээр 1970 оноос
аймгийнхаа бүх төрийн байгууллага, сумдын хүндэт тэмдэг, лого, ойн медалийн эх
загварыг хийж иржээ. Өдгөө түүнд логоны 300 гаруй, тэмдэгний 40 гаруй эх загвар
бий. Эдгээр эх загварын дээжээс дэлгэн танилцуулсан нь үзэсгэлэнгийн содон
үзмэрийн нэг байлаа.
Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Ахмадын зөвлөл байгуулагдсан цагаасаа хойш гурав дахь жилдээ ахмадын баяраа үе
үеийн хамт олонтойгоо тэмдэглэж байна. Энэ удаа жилийн ажлаа танилцуулахаас
гадна ахмад ажилчид маань өөрсдийн гар дээр хадгалагдаж буй материал, эд
зүйлсээрээ үзэсгэлэн дэлгэн танилцуулсан нь анхдагч ажил байлаа. Манай ахмад
ажилчдад Сүхбаатар аймгийн, тэр дундаа ЗДТГ-ын түүх бий гэж хэлж болно. 2019
оны бид бүхний хамгийн том ололт бол ахмадын сангаа бий болгож, хуримтлалаараа
ахмадууддаа үзүүлэх үйлчилгээгээ сайжруулсан. Эмчилгээ шаардлагатай ахмадуудаа
амралт сувилалд хамруулах, түлээ нүүрсний дэмжлэг олгох, гэрээр нь эргэлт хийх
зэрэгт энэхүү сангийн мөнгө зарцуулагддаг. Үүнийг манай ахмадууд ихэд сайшаан
хүлээн авч байгаа гэж Ахмадын зөвлөлийн дарга Ш.Бадарчин хэллээ.
Тус зөвлөл нь 30 орчим гишүүнтэй, ахмад ажилчдаа идэвхжүүлэх
чиглэлээр олон төрлийн ажил зохион явуулдгаас гадна шинэ залуу алба хаагчдад
өөрсдийн арга туршлагаасаа хуваалцах, зааж сурган зөвлөн туслах ажлыг тогтмол
өөрсдийн санал санаачилгаар хийдэг ажээ.