Өсвөрийн морин хуурчдын наадам болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-18 15:39:29

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын уугуул МУСГЗ П.Байгальжавын нэрэмжит Өсвөрийн морин хуурчдын 2дугаар наадам  4 дүгээр сарын 14-нд боллоо.

Тус наадмын 6-8 ангийн гоцлол төрөлд "Гурван сайханы эгшиглэн" морин хуурын сургалтын төвийн сурагч Н.Бямбасүрэн 1-р байр, Ханхонгор сумын МСС-ын сурагч М.Саруулбаяр 2-р байр, Даланзадгад сумын “Гурван сайханы эгшиглэн” морин хуурын сургалтын төвийн сурагч М.Энхчимэг 3-р байр эзэлсэн юм. Харин 9-12 р ангийн төрөлд 1-р байранд Даланзадгад сумын “Гурван сайханы эгшиглэн” морин хуурын сургалтын төвийн сурагч Э.Хүрэлбаатар, 2-р байранд Даланзадгад сумын “Гурван сайханы эгшиглэн” морин хуурын сургалтын төвийн сурагч Д.Сугирбаатар, 3-р байранд Даланзадгад сумын “Гурван сайханы эгшиглэн” морин хуурын сургалтын төвийн сурагч О.Эрдэнбат нар авъяа билгээрээ шалгарлаа.  Тус наадмын хамтлаг төрөлд Сэврэй сумын ЕБС-ийн сурагчдын хамтлаг 1-р байр, Даланзадгад сумын “Гурван сайханы эгшиглэн” хамтлаг 2-р байр, Ханхонгор сумын “Угсаатан хамтлаг” 3-р байр эзэллээ.

Энэхүү наадамд 70 гаруй өсвөрийн морин хуурчид оролцлоо.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

関連ニュース