Монголын шатарчид дэлхийн шилдгүүдтэй Москвад тоглож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Москва хотын Лужник олимпын цэнгэлдэх хүрээлэнгийн VIP хэсэгт Хаан Салманы ивээл дор зохион байгуулж буй тэмцээнд дэлхийн шилдэг шатарчид оюун ухаанаа уралдуулж байна.
Түргэн болон түргэвчилсэн /блиц болон рапид/ тоглолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлтэй шатарчдын элит тэмцээнд Монголын 9 шатарчин оролцож байна. Энэхүү тэмцээн 12 дугаар сарын 25-30-нд үргэлжилнэ.
 
 
Тус тэмцээнд оролцох болзлыг Монгол Улсаас 11 шатарчин хангасан бөгөөд Их мастер Ц.Батчулуун, Б.Гүндаваа, Д.Номин-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, А.Энхтуул, ОУМ Т.Мөнхзул, ДШХМ Ц.Тэнгис, ДШХДМ Д.Мөнхзул, Н.Цогзолмаа нарын есөн шатарчин оюун ухаанаа уралдуулж байна.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    