Дөрвөн суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн нутгаар 12 дугаар сарын байдлаар арав орчим
удаагийн цас орж, одоогоор нийт нутгаар 4-15 см-ийн зузаан цастай байна. Тодруулбал,
таван суманд цагаанаар зудархуу, дөрвөн суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй бусад
суманд хэвийн байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Эрдэнэцагаан, Дарьганга,
Сүхбаатар, Халзан суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй болсон байна. Харин Баруун-Урт,
Асгат, Мөнххаан, Түмэнцогт, Уулбаян сум цагаан зудархуу, бусад суманд өвөлжит
хэвийн байгаа аж.
Аймгийн УЦУОШГ-аас ирүүлсэн
мэдээгээр нэгдүгээр сарын наймнаас хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар олон
жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байгаа гэв.