Тооллого 77,6 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-01-13 16:50:26

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Арван жилд нэг удаа явуулдаг хүн ам, орон суууны тооллого дуусахад гурван хоног үлдээд байна. Тус аймгийн хэмжээнд нийт 1875 өрхийн 7023 хүн тоологдохоос 01 дүгээр сарын 13-ны байдлаар тооллогын үйл явц 77,6 хувьтай үргэлжилж байна.

Тооллогод 1455 өрхийн 5167 иргэн буюу 77,6 хувь нь хамрагдаад байгаа аж.

Тооллогын үеэр ямар нэг зөрчил илэрсэн зүйлгүй, харин хөдөөгийн багуудад ажиллахад цас ихтэй байгаа учир бага зэргийн хүндрэлтэй байгааг хэлж байна. Тодруулбал, Баруун-Урт сумын наймдугаар багт ажиллаж буй тооллогын багийнхантай холбогдож, авсан мэдээгээр цас ихтэйн улмаас автомашин байнгын мост залгаатай, хоёр гуравдугаар араанаас өөр араагаар явах боломжгүй, өдөрт товлосон айл өрхүүдээрээ бүрэн орж чадахгүй байх, хугацаа алдах тохиолдол гарч байна, гэхдээ хугацаандаа багтааж тооллогоо бүрэн хийж дуусгана гэв.

Харин малчдын нөхцөл байдлыг асууж тодруулахад малчдын ахуй амьдрал хэвийн одоогоор бод мал зутраагүй, харин бага насны бог мал эхнээсээ зутарч, жилбэдэх үзэгдэл байгааг хэлж байлаа. 

関連ニュース