Хятадад нэг хүнд ноогдох бодит орлого өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /РИА Новости/. БНХАУ-д 2019 оны сүүлчээр нэг хүнд ноогдох бодит орлогын хэмжээ 30.73 мянган юань буюу 4.47 мянга орчим ам.долларыг давжээ. Энэ тухай тус улсын Үндэсний статистикийн товчооны илтгэлд дурджээ.
“Өнгөрсөн онд нэг хүнд ноогдох бодит орлогын хэмжээ 30733 юаньд хүрсэн нь 2018 оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад нэрлэсэн өсөлт нь 8.9 хувьд хүрчээ. Үнийн хүчин зүйлийг харгалзан үзвэл бодит өсөлт 5.8
хувьд хүрсэн байна” хэмээн илтгэлд дурдсан байна.
Түүнчлэн тус улсад нэг хүнд ноогдох дундаж орлого 3.85 мянган ам.долларт
хүрсэн нь 2018 оныхтой харьцуулахад 9 хувиар илүү аж.