Хятад коронавирустэй тэмцэх зорилгоор 9.56 тэрбум ам.долларыг төсөвлөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /TASS/. “2019-nCoV” вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаатай тэмцэхэд зориулж БНХАУ-ын эрх баригчид 66.74 тэрбум юань буюу 9.56 тэрбум ам.долларыг төсөвлөжээ. Энэ тухай БНХАУ-ын Сангийн орлогч сайд Юй Вэйпин мэдэгджээ.
Энэ мөнгөнөөс 28.48 тэрбум юань буюу 4.08 тэрбум ам.долларыг нь хэдийнээ
зарцуулаад байгаа аж. Төсөвлөсөн мөнгөний 25 орчим хувийг улсын төвлөрсөн
төсвөөс олгосон байна.
Энэхүү хөрөнгө мөнгийг коронавирустэй тэмцэхэд тусламж олгох, судалгаа
шинжилгээний ажил хийх, илүү чухал шаардлагатай байгаа бараа бүтээгдэхүүний
нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор ашиглах аж.