Аймаг сумдын баяр наадмыг нээлттэй зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-07-06 17:38:01

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 99, Сүхбаатар аймаг байгуулсны 78 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг аймаг, сумдын хэмжээнд нээлттэй зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын захирамж гарчээ.

Аймаг болон сумдын баяр наадмыг 07 дугаар сарын 11, 12-нд зохион байгуулна. 

Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг мөрдлөг болгон ажиллах бөгөөд наадамчин олонд гар ариутгагч, амны хаалт тараах ажлыг мэргэжлийн байгууллагууд хийх юм байна. 

関連ニュース