Үер усны аюулаас сэрэмжлүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ 
                                                                    Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур, орчны
шинжилгээний төвөөс гаргасан ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх
нутгаар бороо орох төлөв ажиглагджээ.
Тодруулж хэлбэл, энэ сарын 28, 29-ний өдрүүдэд
нутгийн ихэнх хэсгээр бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна.
Харин тухайн хугацаанд нийт нутгаар агаарын хэм шөнөдөө
4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан байх ажээ.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    