Онцгой байдлын алба хаагчид хүний амь аварчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ 
                                                                    Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой
байдлын газрын аврагчид хүний амь аварчээ.
Тодруулж хэлбэл, тус газарт энэ сарын 2-ны өдрийн
16:55 цагт “Өлгий сумын 9 дүгээр багийн нутагт Ховд голд хүн урсаж байна” гэсэн дуудлага иржээ.
Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 2 км замыг туулан очиж,
голын усанд урсаж байсан иргэн 19 настай, эмэгтэй К-г эсэн мэнд аварчээ.
Улмаар тухайн хүнийг эмнэлгийн байгууллагад
хүлээлгэж өгсөн байна. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    