Нийт нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэйчүүд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-09-14 17:27:57

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2020 оны орон нутгийн ээлжит сонгуульд Сүхбаатар аймгийн хэмжээнд гурван нам, эвслээс нийт 628 нэр дэвшигч өрсөлдөхөөр аймгийн сонгуулийн хороонд бүртгүүлжээ. Нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэйчүүд байна.

Мөн дөрвөн бие даагч байгаа аж.

Аймгийн ИТХ 33, сумдынх адил 21 мандаттай. Нэр дэвшигчид энэ сарын 30-нд үнэмлэхээ гардан авах бөгөөд энэ өдрөөс сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ. 

関連ニュース