Улсын аваргын тэмцээнийг Дархан хот манлайлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 12:32:40

Энэ сарын 13-16-нд Төв аймгийн Зуунмод хотноо болсон хүүхдийн олон төрөлт болон өсвөрийн хөнгөн атлеткийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Дархан-Уул аймгийн баг тамирчид хошуучиллаа.

21 аймаг 4 дүүргийн 600 гаруй тамирчин оролцсон уг тэмцээний хөнгөн атлетикийн төрлийг Дарханы Б.Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Б.Түвшинсанаа, Хэнтий аймгийн Н.Батцэцэг нар тэргүүлжээ. Багийн нийлбэр дүнгээр удаах байруудыг Архангай, Хэнтий аймаг эзэлжээ. Энэ удаагийн тэмцээнийг Монголын хөнгөн атлеткийн холбоо Төв аймгийн салбар Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын байгууллага хамтран зохион байгуулав.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

関連ニュース