Булганхангай хороололд 120 айл шинэ сууцанд орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙМонгол Улсын хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт 2015 оны шилдэг тэргүүний аймаг Архангайн Цэцэрлэг хотын Булганхангайн хороололд 120 гэр бүл түрээсийн байранд орлоо.
Энэ тухай Эрдэнэбулган сумын иргэн Ш.Очирбат сэтгэдлээ хуваалцлаа. Тэрээр, “Өндөр настан би улсад 43 жил ажиллахдаа олон төр засгийн нүүр үзсэн хэдий ч өнөөдрийнх шиг баярлаж догдолж байсангүй. Орон сууцанд орох мөрөөдөл маань биелэлээ. Өнөөдөр хөгшин бид хоёр төрийн түрээсийн байрынхаа нээлтэнд оролцож батламжаа гардан авч байгаад хязгааргүй баярлаж байна”-гэв.
2012 оноос өмнө орон сууц ховор байлаа. Чингэхэд, сүүлийн дөрвөн жилд Цэцэрлэг хотноо орон сууцны барилга жилээр бус сараар сүндэрлэж, төрөлх хот маань хот шиг хот болон өөрчлөгдөж байгаатай хэн ч маргахгүй билээ.
Өнөөгийн хөгжлийн хурдац нь шинэчлэлийн болон шийдлийн Засгийн газраас настан буурлууд, залуу гэр бүл, зорилтод бүлгийн хүмүүсийнхээ төлөө зөв бодлого барьж иргэдийнхээ урт хугацаанд хүлээгдэж байсан олон асуудлыг зохицоор нь шийдэх зөв гарц шийдлийн яруу тод жишээ билээ.
Архангай аймаг Л.Булган