Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр амжилттай хэрэгжлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгаас дээрх хөтөлбөрт хамрагдсан 2009 өрхийн 70 орчим хувийн амжиргаа дээшилж дийлэн0х иргэний сэтгэлд нааштай эерэг өөрчлөлт гарсан байна.
Тухайлбал, 2012-2015 онуудад Архангай аймгийн нийгэм халамж үйлчилгээний хэлтсээс 404 хүүхдийг сургуулийн өмнөх боловсрод хамруулжээ. 420 иргэнийг мэргэжил олгох сургалтанд хамруулжээ. 497 өрхийн амьдрах орчинг бүрдүүлэх чиглэлээр үйлчилгээнд хамруулжээ. 246 өрхийн газрыг амчлүүлэхэд дэмжлэг үзүүлжээ. 3002 иргэнийг эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үйлчилгээнд хамруулжээ. 776 иргэнийг нийтийг хамарсан ажилд зуучилжээ. 237 иргэнийг өрхийн аж ахуй буюу үйлдвэрлэл эрхэлтийг дэмжих үйлчилгээнд хамруулжээ. 383 өрхийн газрын зөвшөөрлийг олгуулжээ. 1888 иргэнийг зөв зохистой хоололын талаар сургалтанд хамруулжээ. 1009 иргэнийг байнгийн болон түр ажлын байранд хамруулжээ.
Ийм ч учраас 2015 онд тус байгууллага НХҮЕГ-ын хэмээнд дэд байр, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж тэргүүн байрыг тус тус эзлэжээ.
Архангай аймаг.Л.Булган