Сонгуулийн хороо АН-ын ялалтыг баталгаажуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, сумын ИТХ-ын сонгуулийн санал хураалтын дүнг
эцсийн байдлаар танилцуулж, аймгийн ИТХ-ын даргад өргөн барилаа. Өөрөөр хэлбэл
Сүхбаатар аймагт байгуулсан АН-ын ялалтыг аймгийн сонгуулийн хорооноос
баталгаажуулав.
Аймгийн ИТХ-ын дарга Б. Мөнхбат сонгуулийн дүнтэй танилцаад, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийг 2020 оны 10 сарын
21-ний өдрийн 14 цагт хуралдуулж, ИТХ-ын анхдугаар хуралдааныг товыг хэлэлцэхээр
болов. Энэхүү ИТХ-ын анхдугаар хуралдаанаар шинээр сонгогдсон төлөөлөгчдийн
бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч баталснаар орон нутгийн ИТХ шинэ бүтэц бүрэлдэхүүнээ хэлэлцэн улмаар үйл ажиллагаагаа эхлүүлэх юм.
Аймаг, сумын ИТХ-ын ээлжит сонгуульд Сүхбаатар
аймгийн ИТХ-ын 33 мандатын төлөө гурван нам эвслийн 68 нэр
дэвшигч өрсөлдсөнөөс АН 27 мандат, МАН зургаан мандатыг авч чадсан юм.