1111 ном цуглуулж, хөдөөгийн номын санд хандивлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ“Архангай” телевизийн найруулагч бүсгүй Б.Даараймаа 2016 оны 03 дугаар сарын еснөөс эхлэн 2 сарын хугацаанд хөдөө сумдын номын санд ном хандивлах ажлыг санаачлан зохион байгуулж, цугларсан 1111 номоо номын сангийнханд гардууллаа.
Тэрээр, оюутны хөрөнгө оруулалтыг хийхээ зорьсноо дурьдаад, хамгийн олон ном хандивласан Цэцэрлэг хотод байнга оршин суугч Б.Болор-Эрдэнэ, Д.Шагдарсүмбэрэл, Л.Оюунсүрэн, О.Мөнхтуяа, Н.Хажидмаа, Э.Дашзэвгэ, Х.Отгонбат, Э.Оюунчимэг, Д.Бат-Эрдэнэ, С.Мөнхбат нарт ОХУ-ын Буриад орны “Итгэлт хамба”-ын хийдэд гучин хувийн хөнгөлттэйгээр аялах эрхийн бичгийг гардууллаа.
Энэ сайн үйлийг бичиг соёлын өдөрт зориулж үйлдсэн ба дунджаар нэг номыг 3000 төгрөгөөр үнэлж үзвэл нийт номын үнэ 3,333 сая төгрөг болж байна.
Архангай аймаг Л.Булган