Эдийн засаг хямралтай ч бүтээн байгуулалт өрнөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 11:32:53

2016 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын төвийн шинэчлэлд Улсын төвөөс 7000,0 мянган төгрөгний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Мөн улсын төсвийн 1695 мянган төгрөгөөр Тариат сумын Бөөрөлжүүт багийн Хавтгай оломын бөгтөр гүүрийг төмөр бетон болгох аж. Түүнчлэн, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Цэнхэр, Тариат, Эрдэнэмандал суманд 100 ба 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга, Цахир, Эрдэнэбулган суманд спорт урлагийн заал бүхий ЕБС-ийн барилга, Цэнхэр суманд 100 сурагчийн дотуур байрыг барихаар тогтсоныг ЗДТГ-аас мэдээллээ .

Архангай аймаг Л.Булган

関連ニュース