Архангайд он гарсаар 170 гаруй гэмт хэрэг бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 17:35:47

Архангай аймгийн хэмжээгээр оны эхний дөрвөн сард 180 холбогдогч бүхий 176 гэмт хэрэг гарсны дотор хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хэрэг 49 гарсныг улсын бүртгэл статистикийн газраас мэдээллээ.

Гэмт хэргийн улмаас 5 хүн нас барж, 57 хүн гэмтэж бэртэн нийгэмд 354,2 сая төгрөгийн хохирол учирчээ.

Энд нэг зүйлийг анхааруулахад, сүүлийн жилүүдэд архи дарс хэрэглэдэггүй, олны дунд биеэ зөв авч явдаг, тов хийсэн  амьдралтай, ажил хэрэгч залуус олноос зайдуу газар “боож үхлээ” гэх мэдээ сонсогдох боллоо. 

Хэдхэн хоногийн өмнө Цэнхэр сумын ЕБС-ийн багш бүсгүй аймгийн төвд суралцдаг 12 дугаар ангийн хүүхдээ машиндаа авч яваад осолдолж, өөрөө нас баран  хүүхэд нь эмнэлэгт хүнд байна.

Орон байрны хулгай ихэсчээ

Цэцэрлэг хотод өнгөрсөн 7 хоногт гэр орон сууцанд 6, хөдөө хээр1, ААН-д 1, нийтийн зах дээр 1 аймгийн цагдаагийн газартбүртгэгдснийдоторнийт хэргийн дийлэнхийг орон байрын болон өмчийн хулгайн хэргүүд эзэлж байна.

 

Иймд иргэдийг өөрсдийн эд хөрөнгийн хараа хяналтыг сайжруулж, учирч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлж, улмаар хөршийн хяналтын журмыг хэрэгжүүлэх хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас анхааруулжээ.

Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах байцаагч цагдаагийн хошууч Э,Цэрэндолгороос үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгааныг тодруулбал,“Шунахайн сэдлээр 3, хувь хүний ёс суртахууны доголдлоор 2, хэрүүл маргаан, архидан согтуурснаас 2, анхаарал болгоомжгүй байдлаас 3 хэрэг үйлдэгдсэн байна”-гэлээ. Түүнчлэн иргэд олон нийтээс 49 гомдол ирсний 44-ийг нь хуулийн хугацаанд нь шалган шийдвэрлэжээ.

Архангай аймаг. Л.Булган

 

       Архангай аймаг Л.Булган

関連ニュース