Тодорхой шалтгаантай иргэдийг тусгай зөвшөөрлийн дагуу нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-11-18 23:59:10

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан аймгийн төв рүү орох хүсэлтэй иргэдийн тоо ихэсч, авто замын хяналтын постуудын ачаалал нэмэгдээд байсан. Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэжээ. Шуурхай штабаас аймгийн төв рүү орох болон гарах шалтгаан болоод, цагийн хуваарийг гарган мөрдүүлж эхэлсэн байна.

Тодруулбал, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, шатахуун, өвс тэжээл, түлээ түлшний нөөц, хангамж нийлүүлэлтийн хэвийн үйл ажиллагааг хангаж, зөвхөн зөвшөөрөгдсөн чиглэлээр хөдөлгөөнд оролцоно. Ингэхдээ тухайн тээврийн хэрэгсэл, жолоочийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, зохих зөвшөөрлийн дагуу саадгүй нэвтрүүлэх юм. Харин энэ үед хяналт шалгалтыг илүү чангатгах шаардлагатай гэжээ.

Дээрх шаардлагын дагуу тусгай зөвшөөрлийг аймгийн Шуурхай штабаас олгох бөгөөд постоор оройн 20 цагаас хойш гаргахгүй юм байна. 

関連ニュース