Нярайн шарлалтыг хугацаа алдахгүй эмчлэх боломжтой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Сайхан бүсгүй” фэйсбүүк группээс зохион байгуулсан уралдаанд Сүхбаатар аймгийн
бүсгүйчүүд идэвхтэй оролцож тэргүүлэн орон нутагтаа нярайн шарлалтын аппараттыг
авах болзлыг хангасан билээ. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт нярайн
шарлалтын аппаратыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон өнөөдөр хүлээн авчээ.
Сүүлийн жилүүдэд хүүхдийг хөхөөр хооллох багассантай холбоотойгоор нярайн
шарлалт нэмэгдэх хандлагатай болжээ. Тухайлбал өнгөрсөн жил гурван хүүхэд тутмын хоёр нь шарлалт ихтэй төрсөн. Нэгдсэн эмнэлгийн нярайн тасаг өмнө нь
хоёр шарлалтын аппараттай ч хүрэлцдэггүй байсан. Ийнхүү дахин нэг аппарат
нэмснээр шарлалтыг хугацаа алдалгүй эмчлэх боломжтой болж байгаадаа баяртай
байна. Ийм сайхан боломжийг бий болгосон "Сайхан бүсгүй" групп болон аймгийнхаа
нийт бүсгүйчүүдэд бяцхан үрсүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье
гэж аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нярайн тасгийн их эмч Ц.Мөнхгэрэл хэллээ.
Уг аппарат нь нярайн шарлалтыг богино хугацаанд хурдан буулгадаг, Солонгос улсад үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж ажээ.