“Багачуудын ертөнц” цэцэрлэг зуны турш ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан Домбот хотхонд байрлах “Багачуудын ертөнц” хувийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Багачуудын ертөнц” цэцэрлэгийн нэг салбар Домбот хотхонд байрладаг бол хоёр дахь салбар нь гэр хороолол Буянт багт үйл ажиллагаагаа явуулдаг байна.
“Багачуудын ертөнц” цэцэрлэг өнөөдрийн байдлаар 1-2 насны 20 хүүхэд, 3-аас дээш насны 15 хүүхэд хүмүүжиж байна.
Төрийн цэцэрлэгүүдийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд хүүхдүүдээ асарч хамгаалахад бэрхшээл үүсдэг. Иймээс тус цэцэрлэг бага насны хүүхдүүдийг зуны турш авч, цэцэрлэгээ ажиллуулах юм байна. Тус цэцэрлэг Хүүхдийн асаргаа, арчилгаанаас хамааран 1,5-02 настай хүүхдийн төлбөр сардаа 150,0 мянга, 03–аас дээш насны хүүхэд 120,0 мянган төгрөгийн үнэтэй байх юм.
Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээнд хувийн хэвшлийн 14 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.
А.Бямбасүрэн