Малчдын 36,9 хувь нь зээлтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд 10,7 мянга гаруй малтай өрх
бий. Нийт малчдын 36,9 хувь нь банканд зээлтэй байгаа бөгөөд тэдний ихэнх
хувийг 35-44 насны малчид эзэлж байна.
Тодруулбал, зээлтэй
малчдын 26 хувийг 25-34 насны, 35 хувийг 35-44 насны, 23 хувийг 45-54 насны
малчид эзэлж байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс танилцууллаа.
2020 оны жилийн эцсийн
мал тооллогоор тус аймагт 1000-аас дээш малтай өрх 787 тоологдсон бол тэдний 61
нь 2001-ээс дээш малтай байгаа юм. Гэхдээ 2001-ээс дээш малтай өрхийн тоо өмнөх
оноос дөрвөөр буурчээ. Харин нийт малтай өрхийн дийлэнх нь 200-500 толгой малтай
өрх байдаг аж.