Насны хишиг, одонгийн мөнгө хүртэх ахмадуудын дансыг бүртгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ХХҮГ-аас цар тахлын үед иргэд
халамжийн үйлчилгээг гэрээсээ авах боломжийг эрэлхийлж байна. Насны хишиг болон
одонгийн мөнгөн тэтгэмж авах иргэд өөрийн нэр дээрх идэвхтэй дансыг 1-р сарын
25 хүртэл цахим системд бүртгүүлэх аж. Ингэхдээ иргэд дансны дугаараа мессежээр
аймгийн ХХҮГ-т илгээх ба мэдээллийн бүртгэлийг мэргэжилтнүүд хоёр өдрийн
дотор хийж хариу илгээх юм байна. Тухайлбал, Улаангом сумын 1, 6, 8, 9-р багийн
иргэд 99210127, 99452626 дугаарт, 2, 4, 7, 10-р багийн иргэд 99452767, 99458496
дугаарт, 3, 5, 11, 12-р багийн иргэд 99452015, 99065301 дугаарт мэдээллээ илгээх
аж.
Төрийн банканд данстай иргэд ehalamj.mn системд
холбогдсон тул өөрийн биеэр ирэх шаардлагагүй. Харин ажлын цагаар
77451220 дугаарт холбогдож данс бүртгэгдсэн эсэхээ лавлаж, тодруулах боломжтой аж.