Давсанбадрах дахь постод явуулын лаборатори байрлуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Сүхбаатар, Хэнтий
аймгийн зааг нутаг Давсанбадрах гэх
газарт байрлаж буй хяналтын постыг өргөтгөв. Мөн постоор нэвтэрч байгаа иргэдийг бүртгэх, түргэвчилсэн
шинжилгээнд хамруулах зорилгоор явуулын лабораторийг ажиллуулж эхэлжээ.
Ингэснээр Улаанбаатар
хотоос Сүхбаатар аймагт ирж буй иргэдийн мэдээлэл илүү нарийн тодорхой болж,
эрсдэлтэй иргэдийг аймагт ирсэн хойно нь бус замд нь илрүүлэх боломжтой гэж
үзэж байгаа юм.
Өмнө нь дээрх постод нэг
автомашинтай, долоон алба хаагч ээлжээр ажиллаж байсан бол дээрх шийдвэрийн
хүрээнд хоёр автомашин, 14 алба хаагчийг байнгын бэлэн байдалд ажиллуулахаар
болсон байна.