Хоёроос бусад сумын замын хөдөлгөөнийг нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 16-ны өглөөний 08.00 цагаас эхлэн Баяндэлгэр, Сүхбаатар сумаас бусад сумын орж, гарах хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүллээ. Улаанбаатар хотоос татан авалтаар ирсэн иргэдийг давтан шинжилгээнд хамруулах ажил дээрх хоёр суманд хараахан дуусаагүй учир замын хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байгаа аж.
Ингэхдээ тус сумд руу гаднаас орох хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа, харин сумын төвөөс гадагш гарах хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байгаа юм.
Түвшинширээ суманд
гарсан эерэг тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг гарсан тул сум доторх
хөдөлгөөнийг мөн нээсэн байна.