Архи, согтууруулах ундааг 08.00-17.00 цагийн хооронд худалдахыг зөвшөөрлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын ээлжит хурлаар 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 08.00-17:00 цагийн хооронд архи согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг зөвшөөрлөө.
Мөн халдвар хамгааллын дэглэм, урьдчилан сэргийлэх талаар
гаргасан дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангаж ерөнхий боловсролын
сургуулийн 1, 2, 5, 9 дүгээр ангийн сурагчдад сургуулийн орчинд давтлага өгөх
ажиллагааг үе шаттай эхлүүлэхээр шийдвэрлэв.