Хүчтэй шороон шуурга шуурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-03-14 23:13:08

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт яг одоо салхины хүч 16-18 м/с зарим тохиолдолд 21-22 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурч байна. Цаг агаарын энэхүү аюулт үзэгдэл 17 цагийн орчимд эхэлсэн юм. 

Аймгийн УЦУОШТ-ийн өгч буй мэдээгээр Түмэнцогт, Баруун-Урт, Халзан, Түвшинширээ, Уулбаян сумын нутгаар илүү хүчтэй шуурч байгаа аж. 

Хүчтэй салхи болон шороон шуурга өнөө шөнөдөө үргэлжлэх бөгөөд салхины хүч 24-28 м/с хүрэх төлөвтэй байна гэв. 


関連ニュース