Халдварт өвчний тохиолдлын 80 гаруй хувийг улаан бурхан эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-06-15 10:33:47

Архангай аймгийн дүнгээр, оны эхний таван сард арван мянган хүн тутмаас 127 нь халдварт өвчнөөр өвчилсөн бөгөөд Эрдэнэбулган (226), Жаргалант (325) суманд аймгийн дунджаас дээгүүр байна.

Өвчлөгсдийн 82,4 хувь нь улаан бурханаар, 5,9 хувь нь бэлгийн замын халварт өвчнөөр, 2,2 хувь нь сүрьеэгээр, 1,5 хувь нь салхин цэцэгээр өвчилж, халдварт өвчний гаралт 2015 оныхоос 5,3 дахин буюу 947 тохиолдлоор нэмэгдсэн гэж Архангай дахь улсын бүртгэл, статистикийн газрын эх сурвалжид дурьджээ.

Мөн нялхсын эндэгдэл ч нэмэгджээ. Өнгөрсөн таван сард 0-1 насны 23 хүүхэд нас барсан нь  өнгөрсөн оны мөн үеийнхээс 14 тохиолдлоор их байна гэсэн үг юм.

                                                                                                  Архангай аймаг.Л.Булган

関連ニュース