Коронавирусний тархах эрсдэл маш өндөр гэж гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Шуурхай штабаас 4 дүгээр сарын 2-ны ээлжит мэдээллээ өглөө.
Тус аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж
бүртгэгдээгүй бөгөөд одоогоор батлагдсан тохиолдол 11 иргэний биеийн байдал
хөнгөн байна гэлээ. Харин Сүхбаатар аймагт коронавирусний тархах эрсдэлийн
үнэлгээ хийхэд, маш өндөр эрсдэлтэй гэж гарчээ.
Тиймээс иргэдийг хатуу хөл хорионы дэглэмээ сайтар мөрдөж,
мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөгөөг хэрэгжүүлэхийг анхаарууллаа. Мөн
гадуур явган зорчигч тэр дундаа өсвөр насны хүүхдүүдийн хөдөлгөөн их байгаа
учир эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сануулав.
Үүнтэй холбоотойгоор хөдөлгөөнт эргүүлийг тогтмол ажиллуулж, гадуур явж иргэдийг хянах ажлыг эрчимжүүлээд
байна.