Махны үнэ нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хатуу хөл хорионы
дэглэмийн үед махны хомсдол үүсэхээс сэргийлж, Баруун-Урт суманд үйл ажиллагаа
явуулдаг махны хоёр захыг хэвийн горимоор ажиллуулж байгаа. Гэвч махны үнэ
төрөл тус бүртээ мянгаас дээш төгрөгөөр нэмэгджээ.
Тодруулбал, 4 дүгээр сарын 6-ны байдлаар тус аймагт мах килограмм тутамдаа адуу 9500, үхэр 13 мянга,
хонь 12 мянга, ямаа 11 мянган төгрөгийн үнэтэй байна.
Ингэж нэмэгдэх болсон нь
мал, махны нийлүүлэлт ховордсон, малчид борлуулах үнээ нэмсэнтэй холбоотой гэж
махны худалдаачид тайлбарлаж байна.