Дархлаажуулалт 47,4 хувьтай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт дархлаажуулалт энэ сарын 05-нд эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 08-ны 08.00 цагийн байдлаар аймгийн хэмжээнд 2133 буюу эхний ээлжинд хамрагдах ёстой иргэдийн 47,4 хувийг дархлаажуулалтад хамруулаад байна.
Сумдад нэг, Баруун-Урт
суманд байнгын болон, хөдөлгөөнт гээд нийт 18 цэгээр дамжуулан вакцин хийх ажлыг
гүйцэтгэж байгаа. Одоогоор вакцинтай холбоотой ямар нэг хариу урвал илрээгүй
гэж ЭМГ-аас мэдээллээ.
Дараагийн ээлжийн
вакциныг ирэх долоо хоногт татан авахаар товлосон бөгөөд үүнд 18-аас дээш насны
иргэдийг хамруулахаар төлөвлөжээ.