Төр, хувийн хэвшлийн зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-05-14 16:48:01

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн “Төр, хувийн хэвшлийн зөвлөл” 2021 оны анхдугаар хурлаа хийлээ. Тус хурлаар зөвлөлийн 2021 оны үйл ажиллагаа болон ажлын албадын бүрэлдэхүүнийг баталлаа.

Сүхбаатар аймагт 28,2 мянган хүн хөдөлмөр эрхэлдэг. Үүний 76 хувь нь хувийн хэвшлийнхэн байгаа юм. Гэвч тэд үйл ажиллагаагаа өргөжүүлж илүү амжилттай ажиллахад нь хөрөнгө оруулалт, санхүүгийн боломж, тоног төхөөрөмжийн хэрэгцээ, зээлийн хүүгийн дарамт зэрэг нь хамгийн ихээр саад бэрхшээл болж буйг нэгэн судалгаагаар тогтоожээ. Тиймээс хөдөлмөрийн зах зээлийн ачааны хүндийг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшлийнхнийг бодлогоор дэмжиж, хамтран ажиллах шаардлага тулгарч байгаа учир төр, хувийн хэвшлийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, үр дүнд хүргэх шаардлагатайг онцлов. Үүнтэй холбоотойгоор 2021 оны үйл ауиллагааны хөтөлбөрт шинэлэг ажил, арга хэмжээнүүдийг тусгасныг ч онцлов.  

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын захиалгаар, Дэлхийн банкны санхүүжилтээр Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт хэрэгжүүлж буй “Зүүн бүсийн аймгуудын хүртээмжтэй өсөлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоог дэмжих” төслийн багийн гишүүд мэдээлэл хийсэн юм. Улмаар ТХХЗ-ийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн.

Тус аймгийн ТХХЗ-ийн даргаар ИТХ-ын дарга Б.Мөнхбат, дэд даргаар ХАҮТ-ын дарга Б.Мөнхбат нар ажиллах бөгөөд зөвлөл нь төр, хувийн хэвшлийнхний төлөөллийг багтаасан 25 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр цаашид ажиллана. 

関連ニュース