Танхимын давтлага 90 хувийн ирцтэй явж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн 12 суманд өнгөрсөн даваа гаргаас танхимын
давтлага эхэлсэн. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Онгон суманд давтлагыг цахимаар явуулж байна. 5 дугаар сарын 19-ний байдлаар аймгийн хэмжээнд танхимын
давтлага 90 хувийн ирцтэй амжилттай үргэлжилж байна гэж аймгийн БСУГ-аас
мэдээллээ.
ЭЕШ-д орохоор нийт 744 сурагч
бүртгүүлжээ. Эдний 122 нь өмнөх оны төгсөгчид байгаа аж. Харин энэ жилийн
төгсөгчдөөс 80 орчим хүүхэд шалгалтад орохоос татгалзжээ.
Сурагчид ихэвчлэн 2-4
хичээлээр шалгуулахаар бүртгүүлсэн бол математик, англи хэл, нийгмийн ухааны
хичээлээр хамгийн их сурагч шалгуулна.
Танхимын давтлагыг мэргэжлийн
байгууллагын зөвлөмжийн дагуу тусгай горимоор явуулж байгаа. Харин багш нарын
тухайд ЭЕШ-д орох багш нар бүгд дархлаажуулалтад бүрэн хамрагдсан бол
давтлага өгч буй багш нарын 80 хувь нь эхний тунгийн вакциндаа хамрагдсан
байна.