Халдварын тохиолдол нэгээр нэмэгдэж 196 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-05-22 13:50:07

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Онгон суманд дахин нэг хүнд коронавирус илэрснээр тус аймагт нийт батлагдсан тохиолдол 196 боллоо. Батлагдсан тохиолдлын ойрын 197, дам 432 харьцагчийг тогтоож, сүүлийн 24 цагт авсан дөрвөн сумын 27 иргэнээс PCR шинжилгээ авч, сорьцыг ХӨСҮТ рүү илгээжээ.

Онгон суманд сүүлд батлагдсан тохиолдлуудын эх үүсвэр тодорхойгүй байгаа учир тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Одоогоор тусгаарлах эмнэлэгт 15 иргэн хэвтэн эмчлүүлж байна.

Тус аймгийн хэжмээнд вакцины эхний тунд 36762 иргэн хамрагдаж 89,5 хувь, хоёр дахь тунд 4422 иргэн буюу 10,8 хувьтай үргэлжилж байна. 

関連ニュース