Сүүлийн 24 цагт халдварын 20 тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-06-04 12:53:31

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт сүүлийн 24 цагт халдварын 20 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 294 боллоо. Сүүлийн тохиолдлуудыг харьяаллаар авч үзвэл Мөнххаан, Түмэнцогт суманд тус бүр нэг, Онгон суманд 18 бүртгэгджээ.

Халдвар авсан нийт иргэдээс 211 нь бүрэн эдгэрсэн. Одоогоор АНЭ-т 80 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 76 хөнгөн, хүндэвтэр дөрвөн иргэн байна. Эмчлүүлэгсдийн 26 нь 15 хүртэлх насны хүүхэд байна. Бага насны хүүхдүүд халдвар авах эрсдэл өндөр байгаа учир эцэг эхчүүд, асран хамгаалагчдыг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулав.

Онгон, Мөнххаан, Түмэнцогт суманд батлагдсан тохиолдлын ойрын 412, дам 824 харьцагч байна. Тандалт судалгааны ажил үргэлжилж байна.

Сүүлийн 24 цагт түргэвчилсэн шинжилгээнд 232, PCR шинжилгээнд 247 иргэнийг хамруулаад байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ. 

関連ニュース