Сөдөтийн цагаан чулууны бичээс
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Наран сумын нутагт орших
Сөдөтийн цагаан чулууны бичээс нь 1410, 1696 онд Монгол улсын нутагт болсон хоёр түүхэн чухал үйл явдалтай холбогдуулан бичсэн хятад бичгийн дурсгал юм.
1409 оны 7 дугаар сард Хятадын Мин улсын Юн лэ хаан Монголыг
дайлахаар буман цэрэг хөдөлгөн авч гараад Хэрлэн голын хавьцаа 8 дугаар сард
монгол цэрэгтэй тулалдаж ялагджээ. Мин улсын хаан ийнхүү ялагдсандаа хилэгнэж
1410 оны хавар дахин 50 түмэн цэрэг толгойлон Монгол нутаг руу цөмрөн довтолсон
ба тэрээр 5 дугаар сарын 19-нд Сөдөтийн цагаан чулууг дайрч өнгөрөхдөө анхны
бичээсийг сийлжээ.
Уг бичээст:
Ху нарыг барих уул. Их Мингийн эзэн хаан Ху дээрэмчдийг залхаан цээрлүүлэх их цэргийг удирдан үүгээр
өнгөрөв. Юн Лэ-гийн 8 дугаар он, цагаан бар жил улаагчин тахиа жил, 4 дүгээр
сарын тэргэл 16-ны хар хулгана өдөр гэжээ.
Харин Сөдөтийн цагаан чулууны хоёр дахь бичээс Зүүн гарын хаант улсын хаан Галдан бошигт /1644-1697/ Манж Чин улстай байлдсан үйл явдалтай холбоотой юм. Манжийн түрэмгийллийг эсэргүүцсэн Галдангийн эсрэг Чин улс 1696 оны хавар 20 түмэн цэргийг эзэн хаан Энх-Амгалан гурван зам болгон хөдөлгөсөн. 1696 оны хавар эзэн хаан бүх цэргээ толгойлон Дарьгангын нутгаар дайрч гарахдаа Мин улсын эзэн хааны бичээс бүхий Сөдөтийн цагаан чулуун дээр хоёр зүйлийн бичээс нэмж сийлжээ. Бичээст, Эзэн хааны дурсгалын бичээс:
Тэнэгэр говьд илдээ
ирлэж,
Тэнгэр ууланд жадаа
үзүүрлэж
Эгнэгт Ху нарын тоосыг арилгаж
Элс манхныг үүрд
арилгана гэсэн байдаг байна.