“Талибан” хойд нутгийн Мазари-Шариф хотыг эзэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-08-15 13:27:24

КАБУЛ. /BBC/. “Талибан” хөдөлгөөний босогчид Афганистаны Засгийн газрын хяналтад байсан, хойд нутгийн сүүлийн томоохон хот болох Мазари-Шарифыг эзэлжээ.


“Талибан”-ы эсрэг уламжлалт бэхлэлт хотыг ийнхүү хяналтдаа авсан нь АНУ-ын тэргүүлсэн хүчнүүд цэргүүдээ гаргаж эхэлснээс хойш байр сууриа хурдацтай бэхжүүлж буй босогчдын хувьд томоохон “ололт” болж байна.


Ерөнхийлөгч Ашраф Гани хэдхэн хоногийн өмнө цэргүүдээ татахаар тус хотод очсон юм. Ингэснээр “Талибан” улсын олон нутаг дэвсгэрийг хяналтдаа оруулж, нийслэл Кабул хотод ойртон ирээд байна.


Одоогийн байдлаар 250 мянга гаруй иргэн довтолгооноос дайжин орон гэрээ орхиод байгаа бөгөөд тэдний олонх нь аюулгүй байдлаа хангахаар Кабул руу дүрвэн иржээ.


“Талибан”-д эзлэгдсэн бүс нутгуудын эмэгтэйчүүдийн мэдээлснээр, тэднийг нүүрээ халхлах бурка өмсөхийг хүчээр шаарджээ. Мөн босогчид дэг журмыг зөрчсөн хүмүүсийг зодож, ташуурдаж байгаа талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.


Өрнөдийн орнуудын хувьд Афганистанаас иргэдээ шилжүүлэн авахаар яаравчлан ажиллаж байгаа ажээ. 

関連ニュース