Францад коронавирусний хязгаарлалтуудыг эсэргүүцсэн жагсаал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-09-05 12:05:31

ПАРИС. /DW/. COVID-ийн паспорт зэрэг коронавирустэй холбоотой хязгаарлалтуудыг эсэргүүцсэн жагсаал бямба гарагт Францад боллоо.


Францын хотуудад найм дахь бямба гаргаа дараалан болж буй жагсаалд 140 мянга гаруй хүн оролцсон байна. Нийслэл Парис хотод 18 мянга орчим, Монпелье хотод 6 мянга, Авиньонд 4 мянган хүн жагсчээ.


Францын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, бямба гарагт тус улсад нийтдээ 215 эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан байна. Гэсэн хэдий ч 7, 8 дугаар сарынхтай харьцуулахад жагсагчдын нийт тоо буурчээ. Өмнө нь 200 мянга хүртэл хүн оролцож байсан байна.


Францын парламент эрүүл мэндийн салбарын ажилтнууд, гал сөнөөгчид, аврагчдыг албадан вакцинжуулах тухай хуулийг баталсны дараа эсэргүүцлийн ажиллагаа өрнөж эхэлжээ.


Үүнээс гадна, эрх баригчид “эрүүл мэндийн” гэж нэрлэж буй паспортын үйлчлэх хүрээг өргөжүүлсэн байна. Францын иргэд наймдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн кафе, зоогийн газар, эрүүл мэндийн байгууллага, худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ вакцины гэрчилгээ, коронавирусний шинжилгээний сөрөг хариу эсвэл халдвар аваад эдгэрснийг нотлох баримт бичгийг заавал үзүүлэх ёстой байна.


関連ニュース