Оросууд Үндэсний эв нэгдлийн өдрөө цахимаар тэмдэглэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-11-04 10:24:34

МОСКВА. /TASS/. Өнөөдөр ОХУ-ын бүс нутгуудад Үндэсний эв нэгдлийн өдрийг тэмдэглэнэ. Энэ жил коронавирусний цар тахалтай холбоотой хязгаарлалт, түүнчлэн 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 7-ны хооронд ажлын бус өдрүүдийг зарласантай холбоотойгоор баярын ихэнх арга хэмжээг цахимаар зохион байгуулахаар болжээ.


Оросын ард түмэн, тэдний баялаг соёлын тухай өгүүлэх үзэсгэлэн, мөн флашмоб, фестиваль, лекцийг цахимаар зохион байгуулна.


Үндэсний эв нэгдлийн өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Севастопольд ажлын айлчлал хийнэ. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, тэрбээр Иргэний дайн дууссаны дурсгалд зориулан Севастопольд босгосон дурсгалын цогцолборт цэцэг өргөж, мөн хотын захирагч Михаил Развожаевтай уулзана.


Москвачууд 11 дүгээр сарын 4-ний өдрийг соёлын төв, номын сан, урлагийн ордон, залуучуудын олон нийтийн байгууллагуудын бэлтгэсэн цахим хөтөлбөрөөр тэмдэглэнэ.


Үндэсний эв нэгдлийн өдрийг Оросын түүхэн дэх хамгийн эмгэнэлт үеүдийн нэг болох Самуун цаг үе дууссантай холбоотой 400 шахам жилийн өмнөх үйл явдлын дурсгалд зориулж, 14 жилийн өмнөөс тэмдэглэдэг болжээ.


関連ニュース