Энэтхэгийн дэд Ерөнхийлөгч Хамид Ансари төлөөлөгчдөө тэргүүлэн АСЕМ-д оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРШИНЭ-ДЕЛИ. /Indiatimes/. Монголын нийслэл Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцох Энэтхэгийн төлөөлөгчдийг тус улсын дэд Ерөнхийлөгч Хамид Ансари тэргүүлнэ.
Хамид Ансари тэргүүтэй төлөөлөгчид пүрэв гарагт Монголыг зорих бөгөөд долдугаар сарын 15-нд эхлэх АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож, уулзалтын үеэр хэлэлцэх янз бүрийн асуудалд Энэтхэгийн байр суурийг илэрхийлнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга Прити Саран мэдэгдэв.
“Хамид Ансари дээд хэмжээний уулзалтын үеэр бусад орны удирдагчидтай хоёр талын уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн тэрбээр Монголын төр, засгийн тэргүүн нартай уулзах боломжтой” гэж Прити Саран мэдэгджээ.
Д.Нямтулга