Засаг даргын дэргэд хөл бөмбөгийн өсвөрийн шигшээ баг байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан Монголын хөл
бөмбөгийн холбооны Техникийн хэлтэс болон Гишүүн байгууллагуудын
менежментийн хэлтсийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хамтран ажиллах харилцан
ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, 2022 онд аймгийн Хөл бөмбөгийн
холбоонд орон нутгийн төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцлоо.
Мөн аймгийн Засаг даргын дэргэд өсвөрийн
шигшээ баг байгуулах, ахлах дасгалжуулагчийн цалин, хөл
бөмбөгийн талбай байгуулах газрын асуудлуудыг шийдэхээр болов.