ОХУ Украинтай дипломат харилцаагаа тасалж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-08-13 13:56:26

МОСКВА. /NHK/. Украинтай дипломат харилцаагаа тасалж магадгүй гэж ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдэв.

ОХУ-ын аюулаас хамгаалах хүчний ажилтнууд энэ долоо хоногийн эхээр террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан украин террористуудыг баривчилсан байна.  Энэ ажиллагааны үеэр нэг цэрэг, Холбооны аюулгүй байдлын албаны нэг ажилтан амиа алдсан" гэж ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба лхагва гарагт мэдэгдсэн билээ.

Энэ хэрэг ОХУ-ын муж болон ард иргэдийн эсрэг хийж буй гэмт хэрэг юм гэж Медведев мэдэгджээ.

Мөн тэрбээр, Ерөнхийлөгч Путин Украинтай дипломат харилцаагаа таслах шийдвэр гаргаж магадгүй гэж мэдэгдсэн байна.

Харин Путин, террорист халдлага хийхээр төлөвлөж байсныг зүгээр өнгөрөөж болохгүй гэж мэдэгдээд, хариу арга хэмжээ авах тухай дурджээ.

Д.Нямтулга

関連ニュース