БАЯН-ӨЛГИЙ: Нийт өрхийн 43,3 хувь нь баталгаат бус эх үүсвэрээс ундны ус авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-10-20 15:41:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Статистикийн байгууллагаас гаргасан судалгаагаар Баян-Өлгий аймгийн 10,5 мянган өрх гол, мөрөн, нуур, хамгаалагдаагүй худаг, булаг, шандаас цэвэр усны хэрэгцээгээ хангаж байна.


Энэ нь нийт өрхийн 43,3 хув нь ундны усны баталгаат эх үүсвэргүй гэсэн үг юм. Учир нь хүн амын дунд төвлөрсөн болон төвлөрсөн бус усан хангамж, хамгаалагдсан худаг, булаг шандаас ундны усаа авч хэрэглэж чадахгүй байгаа хүн амыг баталгаат ундны усны хангамжгүй хэмээн үздэг аж.


Тус аймгийн нийт өрхийн дөнгөж 1275 нь төвлөрсөн болон бие даасан усан хангамжийн системд холбогдсон. Харин 12276 өрх хамгаалагдсан худгаас ундны ус авч байна.


Түүнээс гадна хамгаалагдсан булаг шандын ус ашигладаг 23, цэвэршүүлсэн савласан ус ашигладаг 93, төвлөрсөн шугамд холбогдоогүй ус ашигладаг 28, зөөврийн ус ашигладаг 65 өрх байгаа ажээ. 

関連ニュース