БАЯН-ӨЛГИЙ: Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 28,5 км авто замыг ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баруун бүсийн
босоо тэнхлэгийн авто замын хамгийн хойд хэсэг болох Цагааннуур-Улаанбайшинт
чиглэлийн 25,8 км хатуу хучилттай авто замыг энэ сарын 20-ны өдөр ашиглалтад
орууллаа.
Замын нээлтийн ажиллагаанд УИХ-ын
гишүүн Х.Баделхан, Т.Аубакир, аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөгчид оролцов.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр
Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт барьсан Өлгий-Толбо чиглэлийн 60 км, Өлгий-Цагааннуур
чиглэлийн 70 км хатуу хучилттай авто зам 2014 онд, Толбо-Хашаатын даваа хүртэлх
60 км зам 2019 онд тус тус ашиглалтад орсон ба Баруун бүсийн босоо тэнхлэгийн
авто замын хамгийн сүүлчийн хэсэг болох Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн замын
хэсэг баригдаагүй үлдээд байсан юм.
Улмаар тус замын гүцйэтгэгчээр
БНХАУ-ын "Лонгжиан роуд энд бридж" компани ажиллаж,
25.8 км хатуу хучилттай авто замыг ийнхүү ашиглалтад оруулж байна.
Цагааннуур-Улаанбийшинт чиглэлийн авто зам ашиглалтад орсноор баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл бүрэн дуусаж Азийн авто замын сүлжээтэй холбогдож байна. Азийн авто замын сүлжээний АН-4 зам нь ОХУ, Монгол Улс, БНХАУ гурван улсын Новосибирк - Барнаул - Горно Алтайск – Ташанта – Улаанбайшинт – Ховд – Ярант – Такешкен – Өрөмч – Каши - Хонкираф гэсэн чиглэлээр дайран өнгөрч, Монгол Улсын нутаг дэвсгэрээр нийт 756 километр үргэлжлэх юм.